Талент Хаб
Талент менежмент
Монгол уран бүтээлчдийн нэгдсэн сан
Уран бүтээлчид
Алдартнуудыг А, B, C эсвэл D-листэнд байгаа эсэхийг хэрхэн тодорхойлох вэ
A
Олон улсад А зэрэглэлийн жүжигчин/уран бүтээлч гэдэг нь маш чухал, алдартай хэвээр байгаа бөгөөд уран бүтээл/кино нь хит болж байдаг учир сонгон шалгаруулалтад шалгуулах шаардлагагүй, ихэвчлэн тэдэнд зориулж бичсэн дүр/уран бүтээлүүд байдаг. Жүжигчин хүн "А" жагсаалтад үлдэхийн тулд гол дүрд тоглох, "Box Office"-т сайн амжилт гаргах, сайн хэвлэлд гарах, одоогийн үзэгчдэд хамааралтай хэвээр байх ёстой. Мөн олон улсын уран бүтээлд оролцдог, шагнал хүрдэг байх нь тухайн уран бүтээлчийг өөрийн улс оронд төдийгүй олон улсын хэмжээний уран бүтээлч гэдгийг тодорхойлж байдаг.
B
B-жагсаалт нь сүүлийн үед хит болоогүй ч маш сайн танигдсан, шүтэн бишрэгчид, дагагчтай хүмүүс. Эдгээрт ихэвчлэн өсвөр насны шүтээнүүд болон гол дүрд тоглодог байсан хүмүүс насны хамааралгүй туслах дүрд тоглодог хүмүүс багтдаг.
C
C-жагсаалтын жүжигчид бол дэлгэцэнд гарахад хүмүүс таньдаг ч, нэр нь шууд санагддаггүй жүжигчид/уран бүтээлчид юм. Тэд маш шаргуу хөдөлмөрч хүмүүс боловч олон нийтэд шууд хүлээн зөвшөөрөгдөөгүй, гол дүрд тоглодоггүй жүжигчид байдаг.
D
D-жагсаалт нь ихэвчлэн маш авьяастай боловч олонд танигдсан сайн дүрд тоглодоггүй, эсвэл өөрөө танигддаггүй уран бүтээлчид багтдаг. Энэ бүлэгт ихэвчлэн шинээр эхэлж байгаа эсвэл хэсэг хугацаанд завсарлага авсан хүмүүс ч багтдаг. Ихэнх найруулагчид жижиг дүрд тоглох чадварлаг жүжигчнийг хайхдаа ихэвчлэн энэ жагсаалтад ханддаг бөгөөд энэ нь үйл явдалд ихээхэн ач холбогдолтой боловч жүжигчдийн сонирхлыг татдаггүй байх талтай.
Open casting
Open jobs
Продюсер
We are hiring
2023-12-25
График дизайнер
We are hiring… Ori Studios LLC
2023-12-25